⚡ ЗАХИАЛГА 12:00-22:00 · ТӨРСӨН ӨДӨР: 7 НАЙЗТАЙГАА ИРВЭЛ ЭЗЭН ӨӨРӨӨ ҮНЭГҮЙ · +976 8086 1981
Иж бүрэн хамгаалалттай Magfed paintball тоглогч талбай дээр
УЛААНБААТАР · MAGFED PAINTBALL

ТАКТИК · ЭРЧ ХҮЧ · АДРЕНАЛИН

Нэг талбай дээр гурван өөр тулаан: Magfed paintball, өвдөлтгүй Laser Game, реалистик Airsoft. Найзуудаа дагуулж ир, ажлын багаараа ир, эсвэл төрсөн өдрөө энд тэмдэглэ. Тоног, хамгаалалт, бүх юмыг бид бэлдчихсэн байгаа.

10К+FB ДАГАГЧ
3ҮЙЛЧИЛГЭЭ
12-22ЦАГ · ЗАХИАЛГА
2023ОНООС

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Нэг талбай, гурван өөр тулаан. Аль нь танд тохирохыг сонгоод захиалгаа өг.

Paintball үнийн жагсаалт →
Дугуй bunker дээгүүр үсэрсэн paintball тоглогч NXL талбайд 01 / ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

MAGFED PAINTBALL

Жинхэнэ зэвсгийн жинтэй Magfed marker-аар тоглоно. Магазинаа өөрөө ачаалж, дуусвал солино — кино дээрх шиг мэдрэмж. Багаа хувааж талбай эзэлнэ.

1 ЦАГ 30,000₮·БАГААРАА
Multicam камофляж хувцастай airsoft тоглогч ойн дунд rifle онилон 02 / ТУЛАЛДААН

AIRSOFT

6мм BB сумтай marker-аар явагддаг реалистик тулаан. AEG, GBB, снайпер бүгд бий. MILSIM, CQB зэрэг багийн тактик сорьсон форматтай. (Жинхэнэ галт зэвсэг биш, газ/батерейтай спорт тоног.)

MILSIM · CQB·14+ НАС
IPSC Practical Shooting тамирчин гар буу онилон, тактикийн бүстэй буудлагын талбай дээр 03 / СУРГАЛТ

MAGFED ACTION AIR

IPSC-ийн албан дүрмээр практик буудлага сурна. Хурд, нарийвчлал, аюулгүй ажиллагаа гурвыг DVC зарчмаар алхам алхмаар суулгана. Огт буу барьж үзээгүй хүн ч эхэлж болно.

DVC ЗАРЧИМ·ШИНЭ ХҮН ТОХИРНО
Paintball, airsoft тэмцээн, тоглолтод оролцсон баг хамт олон талбай дээр 04 / ТЭМЦЭЭН · ЭВЕНТ

PAINTBALL & AIRSOFT ТЭМЦЭЭН, ТОГЛОЛТ

Амралт, аялал, тим-билдинг зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Хот болон хөдөө орон нутагт очиж үйлчилнэ. Тоглолт, тэмцээн зохион байгуулж, бүх хэрэгслийн иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ.

ХОТ + ОРОН НУТАГ·БАГААРАА · ТЭМЦЭЭН
MAGFED ЗАГВАРМагазинтай marker
12:00 — 22:00Захиалгаар тоглоно
АЮУЛГҮЙИж бүрэн хамгаалалт
+976 8086 1981Утсаар захиалга
БИДНИЙ ТУХАЙ

УЛААНБААТАР ДАХЬ MAGFED ТОГЛОЛТЫН ТАЛБАЙ

Magfed Paintball Mongolia нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй спорт, зугаа цэнгэлийн байгууллага юм. Бид Magfed загварын paintball, Laser Tag болон Airsoft тулалдаан зохион байгуулж, Airsoft тоног төхөөрөмжтэй танилцуулах сургалт явуулдаг.

Найзуудын цуглаан, тим-билдинг, төрсөн өдөр, корпорейт арга хэмжээ — ямар ч баг хамт олонд тохирно. Төрсөн өдрөө тэмдэглэх бол 7 найзтайгаа ирээрэй, эзэн нь өөрөө үнэгүй тоглоно!

Иж бүрэн хувцастай залуу гадаа paintball тоглож буй дээрээс харсан үзэгдэл
БЭЛЭН ҮҮ?

ТАКТИКИЙН ТУЛАЛДААН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Цаг, баг бүрэлдэхүүн, талбайн нөхцлөө ярилцаад урьдчилж захиалаарай. 12:00–22:00 цагийн хооронд утсаар болон Facebook-аар шуурхай хариулна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

Манайд тоглож, сурч байсан хүмүүсийн бодит сэтгэгдэл.

★★★★★

Хамт олноороо 8 хүн очлоо. Эхэндээ жаахан эмээж байсан ч ороод л мартчихаж, 2 цаг хэрхэн өнгөрснийг мэдсэнгүй. Маск хувцас бүрэн, талбай том. Дараа жил дахиад ирнэ.

Б
Болд-ЭрдэнэАжлын team building
★★★★★

Хүүгийнхээ 10 насны төрсөн өдрөөр Laser Game-д орлоо. Хүүхдүүд огт залхалгүй гүйж, аюулгүй байдлыг нь ажилчид сайн хариулж байсан. Их баярласан, талархаж байна.

С
СарааЭцэг эх
★★★★★

Буу барьж үзээгүй хүн бэлтгэл курсээс эхэлсэн. Багш яаралгүй, ойлгомжтой заадаг юм билээ. Одоо Level 1 дээрээ явж байна, ур чадвар мэдэгдэхүйц ахисан.

Т
ТэмүүлэнAction Air сурагч

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Хамгийн их асуудаг зүйлсийн хариулт.

Paintball өвдөх үү?

Зайнаас цохиход бага зэрэг мэдрэгдэх боловч иж бүрэн хамгаалалт (маск, хантааз) олгодог тул аюулгүй. Хүүхэдтэй бол өвдөлтгүй Laser Game-ийг сонгож болно.

Хэдэн настай хүн тоглож болох вэ?

Paintball, Airsoft нь 14+ насны хүнд тохиромжтой. Laser Game-ийг 5 наснаас дээш хүүхэд тоглож болно.

Захиалгаа хэрхэн өгөх вэ?

Онлайнаар (Захиалга хэсгээс) эсвэл утсаар +976 8086 1981 дугаарт залгаж захиална. Захиалга баталгаажуулахад 60,000₮ урьдчилгаа.

Юу авч ирэх вэ?

Урт ханцуйтай хувцас, спорт гутал авч ирэхийг зөвлөе. Хамгаалалтын маск болон үндсэн хэрэгслийг бид олгоно.

ХОЛБОО БАРИХ

Урьдчилсан захиалга, лавлагаа авах хамгийн хурдан арга.